9/08/2010

Нүдний ханиад

Энэ өвчин нь аденовирусээр үүсгэгддэг , халдварт өвчин юм. Өвлийн улиралд их тохиолддог. Нууц үе 3-7 хоног. Гэр бүлийн 1 гишүүн өвдвөл бусаддаа халдаах магадлалтай.

Халдварлах зам:

Энэ өвчин агааар дуслын замаар халдварлана. Мөн нүдний ханиадтай хүнтэй барьсан гараараа нүдээ нухах зэрэгт халдварлана.

Илрэх шинж тэмдэг:

Нүд улайх, нулимс гоожих,өглөөд хавдах, унжиралдсан цайвар нуух гарна, нүд арган зовиурлах, нянгийн халдвар хавсарвал шаргал ногоон нуух гарна.

Бага зэрэг халуурах, тунгалагийн булчирхай томрох шинж тэмдэг илэрч болно.

Мөн нүдний талын зовиураас гадна ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрч болно

Дээрхи шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж ,зөвөлгөө авах нь зүйтэй.

Дураараа шууд гормоны гаралтай дусаалга хэрэглэснээс эдгэрэлт удаашрах сөрөг нөлөөтэй. Гэвч эмчилгээ зөв хийлгэснээс бүрэн эдгэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

-Нүүр гарын алчуураа тусгаарлах

-Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

-Өрөөгөө утаа багатай үеэр агааржуулах

-Гараа тогтмол угаах

-Биеийн дархлаагаа сайжруулах

Эмчилгээ:

Биеийн эсэргүүцлийг сайжруулах, вирусын идэвхийг сулруулах, нүдэнд зориулсан эмчилгээ хийнэ.

7/23/2010

Ийм захиа байж болох уу!

Сайн байна уу, хайрт хүү минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа. Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа. Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм. Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ. Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм. Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан. Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй. Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь

Эх сурвалж www.tsag.mn