7/15/2009

[мэдээлэл] Бермудын гурвалжны нууц тайлагдав

ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковоогоор ахлуулсан баг нар сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм бөмбөрцгийн голд экваторын бүстэй давхцалгүй зун баруун, өвөл зүүн талд 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ. Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна.

Хамгийн гол нь энэхүү хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг учир 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн цаг хугацаа өөрчлөгддөг аж. Чухамхүү энэ газар нь Бермудын гурвалжин ажээ.

Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц эсвэл багийнхан нь үхчихсэн байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэнэ. Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд “зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна. Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж.

1988 онд Английн геологич Бен Кленнелийн дэвшүүлж байсан энэхүү тайлбарыг Австралийн эрдэмтэн Жосеф Монаган болон Дэвид Мей нар өөрсдийн судалгаа, туршилтаар саяхан баталж чаджээ. Ийнхүү алдарт Бермудын гурвалжингийн нууц тайлагдлаа.

Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог. Бермудын гурвалжингийн түүх цуу ярианаас үүссэн нь сонин. Багамын арлын нийслэл Нассаугийн боомтын ойролцоогоос 1840 онд Францын “Розали” хөлөг бүх дарвуулаа хийсгэж, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйлгүй хэрэгцээт зүйлийн хамт олджээ. Харин хөлөгт ганц ч хүн байсангүй бүгд ор сураггүй алга болсон байлаа. Гэвч энэ хөлөг нь хожим “Россини” хөлөг байсан нь тогтоогдож, багийнхан нь хөлөг. онгоцоо элсэнд суунгуут нь завиар ойролцоох аралд гарсан нь тодорхой болсон юм. Харин далайн түлхэлт эхлэхэд хөлөг элснээс мултарч дураараа хөвж явсан хэрэг. Гэвч “Розали” хөлөг болон Бермудын гурвалжингийн аймшгийн тухай цуу дэлхий нийтэд аль хэдийнээ тарчихсан байлаа. Хачирхалтай нь энэ гурвалжинд урьд нь ч хөлөг онгоцууд ор сураггүй алга болж байсан нь тодорхой болсон бөгөөд хойшид ч хачин жигтэйгээр алга болсоор байлаа.

1781-1812онд Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг энэ гурвалжинд алга болжээ. 1918 онд 309 хүнтэй, радиогоор тоноглогдсон нүүрс зөөгч “Циклоп” хөлөг аюулын “SOS” дуудлага өгөлгүйгээр алга болов. Ганцаараа дэлхийг тойрч алдар нэрийн оргилд хүрсэн туршлагатай далайчин Жошуа Слокам 1909 онд энэ гурвалжинд сураггүй боллоо. 1945 оны арванхоёрдугаар сарын 05. Америкийн пуужин зөөгч 19 онгоц яасан нь мэдэгдэхгүй мөн л алга болов. Байнгын холбоотой байсан онгоцууд хамгийн сүүлд “Бид бөөн гал дунд орчихлоо…” гэсэн мэдээ л дамжуулж амжсан байна. Эдгээр онгоцыг хайхаар гарсан 13 хүнтэй “Маринер” онгоц ч өөрөө сураггүй болох нь тэр. Жигтэй байдлаар алга болсон онгоцнуудын сэг байтугай ганц ч хүний шарил олдсонгүй.

1986 онд Бермудын гурвалжинд “нисдэг галт тэрэг” хэмээн нэрлэгдсэн байлдааны аварга том “С-119″ онгоц алга болоход яг дээр нь Америкийн “Жемини-IV” сансрын хөлөг нисч явсан бөгөөд нисгэгч Жеймс Макдивит, Эд Уайт доошоо шумбаж явсан “Нисдэг таваг”-ны зургийг авч амжжээ. 1991 онд “Сайентифик Серч Прожект” компанийн “Дип Си” хөлөг алт ачиж яваад сүйрсэн Испаны хөлгийг хайхаар энэ гурвалжинд хөвж явлаа. Хөлгийн гишүүд Бермудын гурвалжингийн тухай болон алга болсон нисэх онгоцны тухай ярьж байтал “Бидний дор пуужин зөөгч онгоцнууд байна” гэж далайн гүн тандагчийг хашгирахад хэн ч тоогоогүй гэдэг. “28″ дугаартай эхний онгоцны араас дөрөв нь яг нисч явсан байдлаараа живсэн байжээ. Эдгээр нь 1945 онд алга болсон пуужин зөөгч 19 онгоцны тав нь байсан юм. Бусад нь одоо болтол ор сураггүй хэвээр.

3/20/2009

[мэдээлэл] Австралийн Динго нохойны үүсэл

Австрали тивд анх туулай байдаггүй байв. Тэгээд нэгэн эр туулайны бяцхан фарм байгуулсан ажээ. Туулай ч угаасаа хурдан үрждэг амьтан болохоор үржээд л байв үржээд л байв. Нэг л мэдэхэд Австрали тив элсэн цөл болох шахсан байлаа. Учир нь туулай өвс ургамлаар хооллодог шүү дээ. Ингээд австраличууд туулай агнах аян зохиож буудаад буудаад сумнаас нь их туулайг яаж ч дийлсэнгүй. Сүүлдээ анч нохдыг олноор нь авч ирж тэжээх боллоо. Ноход ч ашгаа өгч туулай ч ховордов. Гэтэл туулайны маханд амташсан анч нохдууд сүүлдээ хонь руу дайрдаг болж бас л хүчирхээ байв. Агнаж алахыг нь алаад одоо үлдсэн хэдэн ноход нь Австралийн Динго нохой юм гэнээ.

3/16/2009

[зөвлөгөө] Криллээр бичих

Монголын компьютер хэрэглэгчдийн ихэнх хувьд нь нэг ижил асуудал тулгардаг юм шиг санагдлаа.
Хуруу гараа махийтал криллээр бие даалт, төсөл, диплом, тайлан блансаа шивээд өөр компьютерт оруулж хэвлэх гэхээр фонт нь танигдахгүй төвөг уддаг тохиолдлууд цөөнгүй гардаг билээ. Эсвэл монгол агуулгатай вэбсайтууд дээр сэтгэгдэл эсвэл санал хүсэлтээ бичээд оруултал бас л фонт танигдахгүй онигоо болох жишээтэй.
Энэ асуудлууд ихэвчлэн MonKey буюу монгол гарны драйвер суулгаж ашигласнаас болдог. Windows XP гарч ирээд олон жил болж байгаа бөгөөд олон улсын стандартын гарны драйверуудыг агуулсан байдаг. Тэрнийг хэрхэн ашиглах талаар:

1. Хэрвээ танд яг одоо MonKey ашиглаж байгаа бол эхлээд хаа


2. C:/Program Files хавтас руу ороод MonKey хавтсыг устга
3. Control Panel хэсэг рүү ор


ЭСВЭЛ



4. Language гэсэн үгтэй бөмбөрцөгний зурагтай нэг юм руу ор (хэхэ)
5. Доорх зурган дээрх шиг цонх гарч ирэх ба зургийг харж байгаад Mongolian (Cyrillic) гэдгийг сонгоод OK товчийг чанга дар


6. Доорх зурагны улаанаар дугуйлсан хэсэг гарч ирээгүй бол 7 дугаар зааврыг хар

7. Доорх зурагны улаанаар дугуйлсан хэсгийг бөглө. Тэр бөглөдөг юмыг яаж гаргах вэ гэхлээр доорх зурагны цэнхэр өнгийн талбар (toolbar) таны компьютер дээр байгаа шдээ тэ? Тэрэн дээр хулганы баруун товчоо дар. Гарч ирж байгаа биздээ. Бөглөсөн бол 8 дугаар заавар луу оч
8. Одоо яаж монголоор бичих вээ гэхээр хэлээ Alt+Shift дарж бичнэ. Ахиад Alt Shift 2 товчоо зэрэг дарж латинаар бичнэ. Бичиж болж байвал 9 рүү шилж...
9. Баяр хүргэе. Та компьютерийн мэдлэгээ өчүүхэн ч гэсэн нэмлээ.

- Хэрвээ танд фонт нь танигдахгүй word файл байгаа бол энд дарж хөрвүүлэгч программ татаж аваарай. Жижигхэн бас word дээр чинь Add On хэсэгт байршина.
- Хэрвээ та криллээр хурдан бичиж чаддаггүй бол http://krilleer.blogspot.com/
ийшээ орж нэг үзээрэй. Амжилт хүсэе...

Жич: Нандиа? Yahoo Messenger 9 криллээр чаталж болдог хэхэ

Дэлхийн хиймэл дагуулын тоо өнөөдөр ...



3/14/2009

[мэдээлэл] афоризм №2

Төрөл бүрийн хөшигнүүд нь ил тодын дайсан билээ

---
Чадлынхаа хэрээр хийж хийснийхээ хэрээр ав гэж сургасан байтал чалчсаныхаа хэрээр авч ямбаныхаа хэрээр эдэл гэж хэн нь буруу сонсчихвоо

---
Шашны хүч хомсдсоноос чөтгөрийн тоо олширсон юм

---
Түүх дурсгалын суурин дээр түүнийг устгасан түүх л үлдсэн

---
Над дээр зовлон жаргал хоёр зодолдож байна. Золиосонд нь би элэгдэж байна

---
Шилдэг хэлбэрдэлт шалгаруулахаар зарласан социалист уралдаанд социалист уралдаан өөрөө түрүүлжээ

---
Шоронг бүү зүх. Тэнд чинь хүнтэй төстэй хүн амьдардаг юм.

---
Ширээ булаалдах тэмцээнийг шинэчлэл гэж эндүүрэв гэнээ. За энэ хүргээд хэсэг завсарлая.

3/13/2009

[мэдээлэл] афоризм №1

Цөөн үгээр ихийг илэрхийлнэ гэдэг хэцүү. Ингээд та бүхэнд хошин боловч цаанаа утгатай афоризмуудыг цуврал болгон толилуулж байна.

Жич: 3н жилийн өмнө гудамжаар явж байтал нэг эр 500н төгрөгөөр ном аваач гээд шалаад байхаар нь М.Дэмчидийн Чөтгөрийн бага... гэдэг номыг авчихсан юм. Тэр номны афоризмууд та бүхний хүртээл болно гэж даанч санасангүй явжээ этэр хэхэ

---
Арын хаалганд арын хаалга байдгаас хаагддаггүй юм

---
Бүсгүйчүүд минь айлгүйтэж байг, тэгэхгүй бол нар эмтэрнэ

---
Ардчилалд ам хэл хоёр дарлуулж бусад эрхтэнүүд бултав

---
Өрөөлийг язартал нь хооллох гэж өөрөө бялууртал хооллох нь гахайн тавилан

---
Байгаль хамгаалагч нь байгалийн хамгаалалтанд байдаг

---
Үерийн сургамж нь үертэй цуг урсаж ирдэг

---
Үнэнг булагч хүрзнээс л худлыг хутгагч шанаганууд төрсөн юм

---
Гэнэн томоогүй нас нь суран бүсийг өддөг. Гэмгүй томоотой насыг суран бүс голдог

---
Сэрэл гэдэг чинь сэтгэлийн гижиг юм

---
Аливаа дархалсан газрыг олоход даргын машин тусалдаг

[зөвлөгөө] 1 утгатай 2 зөвлөгөө

Ханиад хүрсэн бол:
Эрчимтэй эмчилвэл зөвхөн ганцхан долоо хоногийн дараа эдгэнэ.
Зөнгөөр нь орхивол бүхэл бүтэн нэг долоо хоногийн дараа эдгэнэ.

Онгироо сагсуу хүнд чи 2 амьдрахгүй шүү гэж сануул
Бүрэг ноомой хүнд чи 1 л амьдрана ш дээ гэж хэл

[мэдээлэл] Авъяасаа гэж

Та бүхэн зураг авахыг юу гэж боддог вэ?
Өнөө өглөө нэгэн дизайны компаний вэб сайтаар орж яваад захирал Идогийнх нь авсан гэрэл зургуудыг харлаа. Та үзсэндээ харамсахгүй шүү.


http://www.bitrix.mn
http://www.flickr.com/photos/httpidosizmblogspotcom/

Жич: Сурталчилгаа биш хэхэ

3/12/2009

[мэдээлэл] Bug гэж юу вэ?

За монголын хэдэн томоохон байгууллагуудын вэб сайтын bug-г ашиглаж жоохон хүүхдүүд ч хакердах болжээ. Тэгээд л үүнд бэлдэх зорилгоор bug гэдэг үгнээс эхлээд юм юм хайж уншиж жаахан бэлтгэл хийв. Сонирхолтой санагдсан тул bug -н түүхээс хэсэгчилэн бичив.


Bug гэж юу вэ?

... Программын алдааг bug (жижиг хорхой) гэж дуудах болсон нь анхны компьютерийн логик түлхүүрт (switch) хэрэглэгдэж байсан цахилгаан дамжуулах реленүүдийн хооронд жижиг хорхой орчихоод, тэг хэсэг холбогдохгүй буруу ажиллаж байснаас гаралтай гэж яригддаг аж.

Дэлхийн хамгийн анхны bug нь 1947 онд Харвардын их сургууль дээр, америкийн усан цэргийн судалгааны лабораторид өгөхийн өмнө тэст хийж байсан компьютерээс гарч ирсэн цагаан эрвээхэй (moth) байдаг гэнэ. Энэ хорхойг тэр үеийн алдааны рефорттой хамт усан цэргийн компьютерийн мүзейд хадгалсан байдаг ажээ.

3/11/2009

[дуу] Өнчин улиас

1990-ээд оны эхээр монголын эстрадын урлагт эрчимтэй орж ирсэн хамтлаг бол яах аргагvй “Айзам” хамтлаг юм. Энэ хамтлагийн гол онцлог нь “Айзам-2” нэртэй дvv хамтлаг гаргаж ирснээр улам эрч хvчээ авч чадсан билээ.

Ингээд Айзам хамтлагийн Өнчин улиас дууны үгийг зориулж байна.

Ууж идэж согтож чадахгүй бол
Ухаанаа алдтал архийг бүү уугаарай
Унаган биеийг чинь төрүүлж өсгөхдөө
Ухаант ээж чинь архиар угжаагүй нь лавтай

******* төдий магтаалын цөөхөн үгэнд
Хэтэрхий их баярлаж биеэ бүү тоо
Хичнээн дээгүүр нэр цуу чинь мандавч
Хэдэн нөхдөөсөө холдож бүү салаарай

Хичнээн дээгүүр нэр цуу чинь мандавч
Хэдэн нөхдөөсөө холдож бүү салаарай

Арван хэдхэн хоногийн өмнө танилцаад
Авгай авлаа гэж ээждээ бүү хэлээрэй
Амьдрал зохиож чадахгүй л юм бол
Айлын охиныг орцонд нь хүргээд өг

Өөдрөг амьдарч яваа найздаа атаархаж
Улыг нь шагайж хүнд муу хэлээд юу хийнэ
Өөдгүй муу атаархуу зангаасаа болж
Өнчин улиас шиг ганцаараа үлдэхвий

Өнөөдөр чамайг жаргаж цалгиж явахад
Үүрдийн ч юм шиг найз нөхөд олон байвч
Уруудаж доройтож явах үед чинь
Өөрийн чинь ээжээс өөр хань олдохгүй

Хэрэгтэй бол дууг нь татаад аваарай. Татах уу? МЭДЭЭЖ

3/10/2009

[зөвлөгөө] Бодож унтах

Та бүгдийн амар амгаланг эрмү.
Ажлын бүтээмжээ дээшлүүлэх талаар гэх үү дээ хэдэн зүйл бичье.





1. Айдиа гаргах хамгийн тохиромжтой нөхцөл бол,
  • Сайтар бодож байгаад унтах
2. Дарамт шахалтыг даван гарах
  • Тогтсон нэг хөдөлгөөн хийх
  • Хүчлэн инээх (нүүр тархинд нөлөөлдөг)
3. Хийх эрч хүч (motivation)
  • Ийм болъё гэсэн хүнийг олох
  • Бага ч гэсэн өөрийн хийсэн юмаа үнэлэх
4. Уурлах бол магтахын эхлэл гэж ойлгож байх

Бас нэг сонин яриа байлаа. Бөөрөнцөг шидэлтийн дэлхийн аварга 102 настай япон өвгөнөөс: Таны ингэж эрүүл чийрэг урт наслах нууц юунд байна вэ? гэж асуухад,
"Өөрийгөө жаахан хуурах"
гэж тэрээр хариулав. Өдөр болгон гар дээрээ суниах, гүйх нь залхуутай санагдвал тоогоо багасган боличихно.
"Дургүй болж больсноос хуураад ч болов үргэлжлүүлсэн нь дээр."
гэж хэлсэн гэдэг.

3/08/2009

[мэдээлэл] Программ хангамжид өгч болох цорын ганц үнэ бол ҮНЭГҮЙ

Sun Microsystems-н CEO Jonathan Ian Schwartz нь өөрсдийн open source бодлогын тухайгаа ингэж ярив.

Бид Solaris болон Java гэх программ хангамжийг тарааснаараа тохирох өртгийг олж аваагүй. Эндээс хальт харахад баяжихгүй мэт харагдавч, бидний нийт бизнесээс харвал энэ бодлого нь зүй зохистой болно.
Технологийг улам нээлттэй болгосноор тэр хэмжээгээр хөгжүүлэгчдийн хооронд хэрэглээ өсч, тэндээс Sun өөрсдийн бизнес боломжийг тэлж чаддаг.

Sun бол, заримдаа хэдэн зуун сая доллар хүртэл болох төсөв бүхий data center-т solution үзүүлдэг компани ба тэнд л бизнесийн гол тэнхлэг нь оршино.
Үнэгүй программ хангамж, технологийг гаргаж хөгжүүлэгчидэд хэрэглүүлснээр хүрээгээ тэлэн Fortune 100 rank-д орох том банк, хөрөнгийн биржүүдэд өндөр төвшний бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чадах юм.

Jonathan CEO энэ ашиг олох моделийг агаарын тээврийн компанийн бизнес модельтэй төстэй гэж хэлж байлаа. Агаарын тээврийн компани нь ашгийн ихэнхийг first-class -н өндөр үнээс олдог, тэглээ гээд economy-class -н зорчигчдийг тоохгүй байх нь nonsense болно. Өөр өөр шаардлага тавих зорчигчидод үйлчилгээг сайжруулж, өөрийн компанийн үйлчилгээг сонгож өгөх хэрэглэгчийн давхаргыг нэмэгдүүлэх нь агаарын тээврийн компанийн хувьд чухал билээ.
Үүнтэй яг адилаар Sun олон хөгжүүлэгчид болон SI -д өөрийн бүтээгдэхүүн, технологийг хэрэглүүлэх нь өөрсдийн үүрэг даалгавар гэсэн үг болно.

Лавлах материал:
Сайт - http://www.atmarkit.co.jp/news/200805/08/jonathan.html
Jonathan Ian Schwartz - http://en.wikipedia.org/wiki/Jonathan_I._Schwartz

[бодол] Ээжийн бүүвэйн дуу
















Зургийн эх: Valiant Art

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр. Монголоор Мартын найман. Амралтын өдөр болоод ч тэр юм уу, гудамж нам гүм, нартай цэлмэг, МЗХ-ны гурван туг хааяа нэг салхинд намираад л, цонхны доор өнгөрөх залуу хосуудын инээд хальт сонсогдож энэ тэр.

Гэнэт ээжийн тухай дуу аяламаар санагдлаа. Гоё дуу шүү.

Хорвоо дэлхий сонссоор
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу

Ээжийн бүүвэйн дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу

Дуучин Анугийн дуулсан хувилбараар татаж авах уу? Тэгэе
Уг нь дээр үеийнх нь гоё. Даанч надад байхгүй хэхэ

3/07/2009

[бодол] Бичих юмтай хүн л Блог нээдэг

Тоотой хэдэн хүний блогийг уншидаг юм. Тэгээд уншиж байхдаа "нэг л өдөр би блог нээнэ дээ" гэж боддог байв. Өнөөдөр блогоо нээчихлээ "хэхэ". Блогоо нээгээд тохиргоонуудаа хийгээд л... Их л урамтай сайхан эхлүүлж байв. Гэтэл маш том асуудал гарч ирлээ.
Яах ийхээ мэдэхгүй эхэндээ нэлээн сандарч гарлаа. Сүүлдээ хэсэг тайвширч нэлээн удаан бодож суулаа. Гэхдээ зүгээр суугаагүй шүү дээ. Хүн амьтнаас асууж зөвлөгөө авангаа халуун цай оочиж сууж байсан юм. Яагаад ийм асуудал үүссэнийг сая л ойлголоо.

Бичих юмтай хүн л Блог нээдэг юм байна гэж. Асуудал маань юу вэ ингүүл Юу бичих вэ??? гэдэг асуудал. Үнэхээр том асуудал шүү. Гэхдээ блогоо орхихгүй ээ гэж :D

[бодол] Боломжгүй зүйл гэж байдаг уу

Боломжгүй зүйл гэж байдаггүй гэж үнэн үү? Хүмүүс байдаггүй гэж хариулцгаадаг ч миний бодлоор боломжгүй зүйл хүн бүрт их бага хэмжээгээр байдаг гэж бодож байна. Магадгүй боломжгүй зүйл гэж байдаггүй гэж бодож явснаар ажлын бүтээмж, шинийг сэтгэх зэрэг нь сайжирдаг байж болох л юм. Эсвэл аливаа зүйлд зоригтой болдог байх.

Ингэхэд боломж гэж юу вэ? Энэ талаар юу гэж бодож байна? Сонголт бол боломж. Амьдрал тэр чигээрээ сонголт. Тэгхээр амьдрал боломжоор дүүрэн. Хүн хүний сонголт өөр. Тэгхээр хүн хүнд харьцангуй боломжууд олддог. Тийм учраас л хүн болгон тэгш амьдардаггүй биз :P

[зөвлөгөө] Тархины ажиллагааг сайжруулах аргаас

Хүний тархины үйл ажиллагааг сайжруулах олон арга байдаг. Гол нь түүнийг зөв сонгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож чадсан эсэхээс их зүйл хамаардаг. Хэрвээ та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах хүсэлтэй байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.

-Биеийн хүчний ачаалал ихтэй ажиллдаг хүний тархины хөгжил сайн байдаг гэх. Үүнийг нотлох зорилгоор Калифорнийн Биологийн хүрээлэнгийн хэсэг судлаачид хулгана дээр туршилт хийжээ. Эргэлддэг дугуйн дотор үргэлжийн хөдөлгөөнтэй байгаа хулганы тархины эд эс хөдөлгөөнгүй байгаа хулганыхаас хоёр дахин илүү хөгжилтэй байжээ. Тиймээс тархины үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хөдөлгөөний дутагдалд орохоос зайлсхийж байх хэрэгтэй гэнэ.

- Оюун бодлын дасгал хийх
Мөн дан ганц биеийн хүчний дасгал тустай байхгүй. Тархиныхаа янз бүрийн хэсгийг тогтмол ажиллуулж идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг хослуулах хэрэгтэй.

- "Яагаад" гэж асуу

Бидний тархи сониуч байдалд дуртай. Тодруулбал та сониуч зантай бай. Сониуч зангаа хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол байнга "яагаад" гэдэг асуултыг тавьж байх явдал. Хэдий энэ нь таны хувьд шинэхэн зуршил байсан ч өдөрт доод тал нь арван удаа яагаад гэж асуухыг хичээгээрэй.

- Аль болох их инээ
Эрдэмтэд инээхийг эрүүл мэндэд тустай хэмээдэг. Инээх явцад стрессээс биднийг гаргах үйлчлэл бүхий эндорфин хэмээх дааврын ялгаралт нэмэгддэг. Ийм байдлаар инээд бидний тархийг цэнэглэж байдаг юм.

- Загас ид
Загас болон грек самранд агуулагддаг тосыг зүрхэнд тустай хэмээн олон жилийн турш үзэж ирсэн. Тэгвэл эрдэмтэд ийм тос нь тархинд ч тустай болохыг тогтоожээ. Уг тосны нөлөөгөөр тархинд очих хүчилтөрөгчийн эргэлт хурдсахаас гадна эд эсийн мембранын ажиллагааг идэвхижүүлдэг.

- Ой тогтоолтыг сайжруулах
Тархи. Энэ бол ой санамжийн машин. Иймд хуучны фото цомог, сургуулийнхаа өдрийн тэмдэглэлийг авч хуучны дурсамжаасаа эргэн сана. Үүний дүнд таны оюун ухаан эрэгцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ. Ой санамжийн талаарх эерэг сэтгэл хөдлөл нь аливаа асуудлыг шийдэхэд тус болдлг.

-Таавар таа
Бидний зарим нь тааварт, зарим нь оньсгонд дуртай. Аль аль нь таны тархины ажиллагааг идэвхижүүлэх шилдэг арга болж чадна. Тааврыг

зугаа маягтай таах ч үнэндээ бол тархиа дасгалжуулж буй хэрэг.

- Моцартын эффект
Хөгжим сонсоход тэр тусмаа Моцартын хөгжмийг сонсоход хүний математик сэтгэлгээ нэмэгддэг болохыг эрдэмтэд судалж тогтоожээ.

- Дадлага
Унших, бичих, оёх, зурах, үгийн таавар таах зэрэг энгийн үйлдлүүд нь ой тогтоолтыг сайжруулахад ихэд тумтай гэнэ.

-Алкоголийн хэмжээг багасга
Судлаачид 3500 гаруй япон эрчүүдэд судалгаа явуулахад архи бага хэрэглэдэг хэсгийнх нь ой тогтоолт хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг бодвол илүү сайн байжээ. Харамсалтай нь алкоголийн төрлийн ундаа уух тусам ой санамж улам мууддаг гэнэ.

-Тогло
Хэрвээ танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видеотоглоом, ширээний тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна тархины ажиллагаа ч идэвхиждэг.

-Ямар нэг шинэ зүйлээс суралц
Хэрвээ танд ямар нэг сэдэв илүү сонирхотой байдаг бол тэр талаараа илүү сонирх. Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.

-Бич
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд хамгийн тустай байх болно. Энэ нь тархины хамгийн сайн урамшуулал болдог юм шүү.

[мэдээлэл] Блогийн тухай

Сайн байцгаана уу?
Нэгэн сайхай нартай өдөр Блог нээж үзье гэж бодоод байсан юм. Өнөөдөр тэр сайхан нартай цэлмэг өдөр нь юм шиг байна.

Энэ блогийн зорилго, юуны талаар бичих зэргээ одоогоор сайн төлөвлөөгүй байгаа учир янз бүрийн л зүйл байх болов уу...

За эхнийхээ бичлэгийг үүгээр өндөрлөж байна.