9/08/2010

Нүдний ханиад

Энэ өвчин нь аденовирусээр үүсгэгддэг , халдварт өвчин юм. Өвлийн улиралд их тохиолддог. Нууц үе 3-7 хоног. Гэр бүлийн 1 гишүүн өвдвөл бусаддаа халдаах магадлалтай.

Халдварлах зам:

Энэ өвчин агааар дуслын замаар халдварлана. Мөн нүдний ханиадтай хүнтэй барьсан гараараа нүдээ нухах зэрэгт халдварлана.

Илрэх шинж тэмдэг:

Нүд улайх, нулимс гоожих,өглөөд хавдах, унжиралдсан цайвар нуух гарна, нүд арган зовиурлах, нянгийн халдвар хавсарвал шаргал ногоон нуух гарна.

Бага зэрэг халуурах, тунгалагийн булчирхай томрох шинж тэмдэг илэрч болно.

Мөн нүдний талын зовиураас гадна ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрч болно

Дээрхи шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж ,зөвөлгөө авах нь зүйтэй.

Дураараа шууд гормоны гаралтай дусаалга хэрэглэснээс эдгэрэлт удаашрах сөрөг нөлөөтэй. Гэвч эмчилгээ зөв хийлгэснээс бүрэн эдгэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

-Нүүр гарын алчуураа тусгаарлах

-Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

-Өрөөгөө утаа багатай үеэр агааржуулах

-Гараа тогтмол угаах

-Биеийн дархлаагаа сайжруулах

Эмчилгээ:

Биеийн эсэргүүцлийг сайжруулах, вирусын идэвхийг сулруулах, нүдэнд зориулсан эмчилгээ хийнэ.