3/12/2009

[мэдээлэл] Bug гэж юу вэ?

За монголын хэдэн томоохон байгууллагуудын вэб сайтын bug-г ашиглаж жоохон хүүхдүүд ч хакердах болжээ. Тэгээд л үүнд бэлдэх зорилгоор bug гэдэг үгнээс эхлээд юм юм хайж уншиж жаахан бэлтгэл хийв. Сонирхолтой санагдсан тул bug -н түүхээс хэсэгчилэн бичив.


Bug гэж юу вэ?

... Программын алдааг bug (жижиг хорхой) гэж дуудах болсон нь анхны компьютерийн логик түлхүүрт (switch) хэрэглэгдэж байсан цахилгаан дамжуулах реленүүдийн хооронд жижиг хорхой орчихоод, тэг хэсэг холбогдохгүй буруу ажиллаж байснаас гаралтай гэж яригддаг аж.

Дэлхийн хамгийн анхны bug нь 1947 онд Харвардын их сургууль дээр, америкийн усан цэргийн судалгааны лабораторид өгөхийн өмнө тэст хийж байсан компьютерээс гарч ирсэн цагаан эрвээхэй (moth) байдаг гэнэ. Энэ хорхойг тэр үеийн алдааны рефорттой хамт усан цэргийн компьютерийн мүзейд хадгалсан байдаг ажээ.

3 comments:

Мөнхбаатар said...

Энэ нөгөө алдартай эрвээхэй, тэмдэглэл хоёрын зураг нь :D

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/8a/H96566k.jpg

Дүүрэнбаяр Д said...

хэхэ тийм байна. илүү мэдээлэл өгсөнд баярлалаа МӨНХӨӨ

Anonymous said...

баярлалаа!

Post a Comment

Бодож байгаагаа л бич, зүгээр зүгээр