3/07/2009

[зөвлөгөө] Тархины ажиллагааг сайжруулах аргаас

Хүний тархины үйл ажиллагааг сайжруулах олон арга байдаг. Гол нь түүнийг зөв сонгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож чадсан эсэхээс их зүйл хамаардаг. Хэрвээ та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах хүсэлтэй байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.

-Биеийн хүчний ачаалал ихтэй ажиллдаг хүний тархины хөгжил сайн байдаг гэх. Үүнийг нотлох зорилгоор Калифорнийн Биологийн хүрээлэнгийн хэсэг судлаачид хулгана дээр туршилт хийжээ. Эргэлддэг дугуйн дотор үргэлжийн хөдөлгөөнтэй байгаа хулганы тархины эд эс хөдөлгөөнгүй байгаа хулганыхаас хоёр дахин илүү хөгжилтэй байжээ. Тиймээс тархины үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хөдөлгөөний дутагдалд орохоос зайлсхийж байх хэрэгтэй гэнэ.

- Оюун бодлын дасгал хийх
Мөн дан ганц биеийн хүчний дасгал тустай байхгүй. Тархиныхаа янз бүрийн хэсгийг тогтмол ажиллуулж идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг хослуулах хэрэгтэй.

- "Яагаад" гэж асуу

Бидний тархи сониуч байдалд дуртай. Тодруулбал та сониуч зантай бай. Сониуч зангаа хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол байнга "яагаад" гэдэг асуултыг тавьж байх явдал. Хэдий энэ нь таны хувьд шинэхэн зуршил байсан ч өдөрт доод тал нь арван удаа яагаад гэж асуухыг хичээгээрэй.

- Аль болох их инээ
Эрдэмтэд инээхийг эрүүл мэндэд тустай хэмээдэг. Инээх явцад стрессээс биднийг гаргах үйлчлэл бүхий эндорфин хэмээх дааврын ялгаралт нэмэгддэг. Ийм байдлаар инээд бидний тархийг цэнэглэж байдаг юм.

- Загас ид
Загас болон грек самранд агуулагддаг тосыг зүрхэнд тустай хэмээн олон жилийн турш үзэж ирсэн. Тэгвэл эрдэмтэд ийм тос нь тархинд ч тустай болохыг тогтоожээ. Уг тосны нөлөөгөөр тархинд очих хүчилтөрөгчийн эргэлт хурдсахаас гадна эд эсийн мембранын ажиллагааг идэвхижүүлдэг.

- Ой тогтоолтыг сайжруулах
Тархи. Энэ бол ой санамжийн машин. Иймд хуучны фото цомог, сургуулийнхаа өдрийн тэмдэглэлийг авч хуучны дурсамжаасаа эргэн сана. Үүний дүнд таны оюун ухаан эрэгцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ. Ой санамжийн талаарх эерэг сэтгэл хөдлөл нь аливаа асуудлыг шийдэхэд тус болдлг.

-Таавар таа
Бидний зарим нь тааварт, зарим нь оньсгонд дуртай. Аль аль нь таны тархины ажиллагааг идэвхижүүлэх шилдэг арга болж чадна. Тааврыг

зугаа маягтай таах ч үнэндээ бол тархиа дасгалжуулж буй хэрэг.

- Моцартын эффект
Хөгжим сонсоход тэр тусмаа Моцартын хөгжмийг сонсоход хүний математик сэтгэлгээ нэмэгддэг болохыг эрдэмтэд судалж тогтоожээ.

- Дадлага
Унших, бичих, оёх, зурах, үгийн таавар таах зэрэг энгийн үйлдлүүд нь ой тогтоолтыг сайжруулахад ихэд тумтай гэнэ.

-Алкоголийн хэмжээг багасга
Судлаачид 3500 гаруй япон эрчүүдэд судалгаа явуулахад архи бага хэрэглэдэг хэсгийнх нь ой тогтоолт хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг бодвол илүү сайн байжээ. Харамсалтай нь алкоголийн төрлийн ундаа уух тусам ой санамж улам мууддаг гэнэ.

-Тогло
Хэрвээ танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видеотоглоом, ширээний тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна тархины ажиллагаа ч идэвхиждэг.

-Ямар нэг шинэ зүйлээс суралц
Хэрвээ танд ямар нэг сэдэв илүү сонирхотой байдаг бол тэр талаараа илүү сонирх. Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.

-Бич
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд хамгийн тустай байх болно. Энэ нь тархины хамгийн сайн урамшуулал болдог юм шүү.

No comments:

Post a Comment

Бодож байгаагаа л бич, зүгээр зүгээр