3/07/2009

[бодол] Боломжгүй зүйл гэж байдаг уу

Боломжгүй зүйл гэж байдаггүй гэж үнэн үү? Хүмүүс байдаггүй гэж хариулцгаадаг ч миний бодлоор боломжгүй зүйл хүн бүрт их бага хэмжээгээр байдаг гэж бодож байна. Магадгүй боломжгүй зүйл гэж байдаггүй гэж бодож явснаар ажлын бүтээмж, шинийг сэтгэх зэрэг нь сайжирдаг байж болох л юм. Эсвэл аливаа зүйлд зоригтой болдог байх.

Ингэхэд боломж гэж юу вэ? Энэ талаар юу гэж бодож байна? Сонголт бол боломж. Амьдрал тэр чигээрээ сонголт. Тэгхээр амьдрал боломжоор дүүрэн. Хүн хүний сонголт өөр. Тэгхээр хүн хүнд харьцангуй боломжууд олддог. Тийм учраас л хүн болгон тэгш амьдардаггүй биз :P

4 comments:

Мөнхбаатар said...

Боломжгүй зүйлийн тухайд бол байлгүй яахав.

Чи сонголт бол боломж гэж бичсэн байна. Харин би "боломж бол сонголт" гэж хэлье. Яагаад гэвэл "сонголт бол боломж" хэн нэг нь урьтаад (энэ тохиолдолд чи :D) хэлчихсэн учраас дараагийнхыг нь сонгож байгаа юм.
Гэхдээ энэ ч гэсэн муугүй л боломж...

Боломж бол сонголт. Нэг боломжыг ашиглавал нөгөө боломжыг алдаж байдаг. Нэг боломжыг алдвал дараагийн боломжыг зүгээр л хүлээх хэрэгтэй юм уу хайх хэрэгтэй болдог. Тэгэхээр боломж ер нь байж байдаг л даа.

Дүүрэнбаяр Д said...

Магадгүй ээ.
сонголт => боломж , боломж => сонголт
өндөг => тахиа , тахиа => өндөг хэхэ ойлгож байна уу? сэтгэгдэл бичиж байгаад талархлаа

Мөнхбаатар said...

Хаха. Сүрхий нээлт байна шүү :P

Боломж бол сонголт!
Үгүй ээ.
Сонголт бол боломж!
Үгүй шүү хө.
Боломж бол сонголт!
...

=))

Эсвэл:
Боломжноос сонголт төрдөг үү? Сонголтноос боломж төрдөг үү?

Боломж "хагараад" дотроос нь сонголт гэдэг жижигхэн ангаахай гарч ирээд тэр нь том болоод боломж гэдэг өндөг гаргаад... :P

Дүүрэнбаяр Д said...

хэхэ :)) за за чиний зөв (гэхдээ л...)

Post a Comment

Бодож байгаагаа л бич, зүгээр зүгээр