3/08/2009

[бодол] Ээжийн бүүвэйн дуу
















Зургийн эх: Valiant Art

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр. Монголоор Мартын найман. Амралтын өдөр болоод ч тэр юм уу, гудамж нам гүм, нартай цэлмэг, МЗХ-ны гурван туг хааяа нэг салхинд намираад л, цонхны доор өнгөрөх залуу хосуудын инээд хальт сонсогдож энэ тэр.

Гэнэт ээжийн тухай дуу аяламаар санагдлаа. Гоё дуу шүү.

Хорвоо дэлхий сонссоор
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу

Ээжийн бүүвэйн дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу

Дуучин Анугийн дуулсан хувилбараар татаж авах уу? Тэгэе
Уг нь дээр үеийнх нь гоё. Даанч надад байхгүй хэхэ

1 comment:

rdnchr said...

Сайхан дуу шүү, би бас сая яг энэ хэдэн мөр санаанд ороод google длээ, тэгсэн бараг нэг жилийн өмнө чиний бичсэн "бодол"-той тааралдлаа...
Нээрээ энэ дууны хуучин хувилбарыг л олж сонсмоор бн.

Post a Comment

Бодож байгаагаа л бич, зүгээр зүгээр